Жүжигчин Ж.Баясгалангийн эхнэрийн дээл олны нүдийг хужирлав


Үргээлэг-1,2 зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил, жүжигчин Ж.Баясгалан 2017 онд автын осолд орж, түүний биеийн тал нь мэдээгүй болсон гэдэг. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч, найзаараа түшүүлж, хөл дээр босож зогсоод үг хэлээд өөрийнхээ түүхийг өгүүлж байсан нь саяхан.

Түүний гэргийг Э.Мөнхтуяа гэдэг. Ханьтайгаа хамтдаа дуулсан Чин зүрх дуугаа клипжүүлж олны хүртээл болгоод авсан

Их сэтгэлийн хүчээр гайхамшгийг бүтээж эр нөхрөө хөл дээр нь босгохын төлөө халамжилж яваа тэрбээр 19 настайгаасаа үерхсэн гэнэ.

Тэрбээр нөхөр маань гэр шиг дулаахан, нөмөр түшигтэй хүн хэмээдэг. Хосууд 2007 онд нэг гэрт амьдарч эхэлсэн аж. Биеэндээ түшиг тулгуур болж яваа тэдний гэр гийгүүлэгч саяхны нэг өдөр дээлээрээ гоёж, олны нүдийг хужирлэжээ. Түүнээс дээлээ хаана урлуулсаныг нь олон хүн асуугаад байгаа гэнэ шүү.