УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн гэр бүлийнх нь орлого огцом өсчээ


Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж их хуралд гарч ирээд дөрвөн жил суухдаа юу ч хийгээгүй хэмээн шүүмжлүүлсэн гишүүн бол Мөнхөөгийн Оюунчимэг. Гэвч энэ жилийн сонгуульд тэрбээр дахин нэр дэвшиж сонгогдсон.

Төр түшилцсэн тэрбээр гишүүн болохынхоо өмнөх жил буюу 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Харин 2016 онд гишүүн болоод жилийн орлого нь огцом өсч 156 сая төгрөгийн орлого олжээ. Харин дараа нь буюу 2017 оноос ХОМ-доо их даруухнаар буюу 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлсэн байгаа юм. Өнгөрсөн 2018 онд ч мөн түүний жилийн орлогод өөрчлөлт ороогүй бол 2019 онд ч мөн өөрийнх нь жилийн орлого 26 сая 526 мянган байна.
2019 оны ХОМ-дээ М.Оюунчимэг гишүүний хувьд 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Дотоодын дансандаа 464 сая 300 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Гэхдээ 2016 онд хадгаламжиндаа 900 сая төгрөгтэй байж.

Гэхдээ гишүүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмж чадсан нь яах аргагүй анхаарал татдаг. Харин өнгөрсөн 2019 онд гэр бүлийн гишүүдийн орлого нь 358 сая 394 мянган төгрөг олж 100 гаруй сая төгрөгөөр бууруулсан байгаа нь элдэв хэл амнаас айсных юм болов уу.

Уг нь гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Ийнхүү 4 жилийн дотор гэр бүлийн орлогоо яаж нэмсэн бэ гэдэгт тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй яваа. Түүнчлэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэг гэнэт өссөн талаар хэвлэлээр цацагдахад “Миний орлого нэмэгдээгүй ээ” хэмээн мэдэгдэж, хариуцлагаас мэлзсэн удаатай. Ер нь түүний ашиг орлого арвижиж, баяжсан жил нь 2016 он байна. Харин яаж гэдэг нь тодорхой бус аж хэмээн АSU.mn сайтад мэдээлжээ.