Сошиал од Ангуучийн нэг өдрийн хувцаслалт 1,902,000 багтдаг ажээ


Ангууч хэмээх хочтой Б.Баттөр гэх энэ залуугийн фейсбүүк болон инстаграм хуудас нь олны танил алдартай дуучин, жүжигчдийн сошиал хуудаснаас илүү хандалттай юм байна. Тэрбээр мэргэжлийн загвар өмсөгч биш ч гэлээ Manhunt International 2017 оролцож Mister Sunshine Smile шагналын эзэн болж байсан удаатай.

Тэгвэл өдгөө олон нийтэд сайн үйлс эхлүүлж 9 дүүгээ өсгөхийн зэрэгцээ өөрийн 8 сартай хүүхдээ ганцаараа тэжээж яваа гэх Ариунболор бүсгүйг байртай болгохоор болсон. Чамгүй жүжиглэх авьяастай тэрбээр Сайн уу амьдрал минь, Анагаахын алдартнууд олон ангит кинонд хүртэл тоглож охидын харцыг булаагаад авсан гэдэг.

Угтаа бол энэ залуу санхүүч мэргэжилтэй бөгөөд шаггүй тулаанч. Zorky’s MMA клубийн холимог  тулааны шилдэг тамирчин, “Mongolian Ninja Warrior” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь түүний залуус андахгүй ээ.


Энэхүү зураг дээрх өмссөн хувцас нь 1,902,000 төгрөгийн үнэтэй аж. Гэхдээ зарим хувцасныхаа үнийг хэлээгүй юм. Олон залуусын үздэг хэдийн бэ чөлөөт шоуны үеэрээ энэхүү өөрийнхөө өмссөн хувцасны өртөгийг дэлгэсэн юм.