Үе үехэн тэсрэлт хийдэг дуучин Б.Баярцэцэгийн сахиусан тэнгэр


Монголд чансаатай уран бүтээлээрээ үе үехэн тэсрэлт хийчихдэг акулууд бий. Тэдний нэг нь дуучин Б.Баярцэцэг.

СУИС-д суралцаж байхдаа Ice top хамтлагийн Энэ миний хайр дууг хамтран дуулж байсан. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо хийхдээ үргэлж л шинийг эрэлхийлж өөр өнгө төрхийг бүрдүүлдэг.

Ямар сайндаа л одоогоос таван жилийн өмнөх болсон тоглолтын постер зураг дээрээ нүүр будалтаа нэмүүхэн хийлгэсэн байхад нь мэс засалд орсон хэмээн шуугихав дээ.

Дууч бүсгүй 2014 онд ээж болж, Тара охиноо өлгийдөн авсан билээ. Эгэл жирийн, энгүүн сайхан залуутай гэр бүл болсон тэрбээр ханьтайгаа 1999 онд нэг гэртээ орсон гэдэг.

Хосуудын сахиусан тэнгэр ийм том болжээ. Тара охины албан ёсны нэр нь өөр аж. Түүнийг нь гэр бүлийнхэн нь ихэд нууцалдаг юм байна лээ.