Дизайнер С.Сарнайгийн төгс гэр бүл


Азийн Star model-иор шалгарсан бөгөөд Miss world next top model тэмцээний Miss Internet шагналын эзэн болж байсан дизайнер, загвар өмсөгч С.Сарнайг найман настай балчираас наятай буурай хүртэл таньдаг болсон. Тэрбээр Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн зээ охин.

Түүний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөгийн FC Улаанбаатар багийн хамгаалагчаар тоглодог. Мөн загвар өмсдөг нэгэн.

Хосууд рекламны зураг авалтын үеэр анх танилцаж байсан гэдэг. Тэд хоёр хүүхэдтэй.

С.Сарнайгийн авьяас зөвхөн хувцас урлалаар дуусахгүй тэрбээр дуулах, жүжиглэх гээд олон талын авьяас билигтэй нэгэн. Ш.Дулмаа гуай нэгэнтээ манай удамд бүх талаасаа төгс эмэгтэй төрдөг жамтай.

Тэрхүү удмын үечлэл орчин цагт төрсөн. Тэр хүн нь миний зээ охин С.Сарнай хэмээн ярьсан байдаг.

Загвар өмсөгч, дизайнер бүсгүй маань Д.Болдын Үүлэн домог дууны клипэнд дүрээ мөнхөлж, жүжигчин М.Мягмартай хамтран Байна уу, ээжээ дууг олны сонорт хүргэж танил болсон билээ.