Жүжигчин О.Энхтуулын нууцлаг охин реппер MRS M -н хувирал


Монголын тайз дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин О.Энхтуулын том охин урлагийн мэдрэмж тун ч өндөртэй нэгэн ажээ. Түүнийг олон нийт MRS M гэдэг нэрээр нь тун ч сайн мэднэ.

Тэрбээр хамгийн сүүлд Ginjinт-тэй хамтран Бороо дууг дуулсан билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа тэрээр дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь  олон ч хүний сонирхлыг татдаг.

Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрбээр стиль имиж, дуулалтаараа одоо цагийн залуусыг байлдан дагуулж буй. Түүний нүүрний хувирал уран бүтээл дээрээ харагддаггүй юм. Магадгүй тэр нүдний шилээ авсан цагт л мэдэгдэх биз ээ.