Цор ганц Алтан гадас одонт мисс Б.Гантогоогийн өөрчлөлт


Miss Mognolia-2005 тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр Мисс, аялал жуулчлалын холбоо байгуулж байлаа.

Тэрбээр монголын миссүүдээс хамгийн анх Алтан гадас одонг энгэртээ зүүсэн нэгэн. Харин өдгөө сайхан бүсгүй маань нэлээн жин нэмж, тайзаа орхиод удаж буй.

Гадаадад амьдран суугаа мисс бүсгүй Miss Earth Mongolia төрийн бус байгууллагыг удирдан ажиллаж байгаа аж. Монгол миссүүдээ зуучлан тэмцээнд оролцуулдаг мэргэжлийн ганц хүн нь тэр гэнэ лээ.

Түүнтэй хамт нэг тэмцээнээс миссийн титэм зүүсэн Мисс Ч.Содтуяа, Б.Гэрэлчулуун, Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг, И.Төгсөө, Д.Долгион, Н.Ану, О.Хулангоо нар одоо ч загварын карьерээ орхиогүй яваа.