Х.Тэргэл: Биe биeнийхээ нөхрөөс хүүхэдтэй болох уу?!


МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэл өдгөө АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ. Тэрбээр цахим орчинд ихээхэн идэвхтэй нэгэн бөгөөд эмэгтэйчүүдийн талаар ийн бичсэн байна.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН Л БОЛЖ БАЙВАЛ ХЭНИЙ Ч НӨХРӨӨС ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ХҮҮХНҮҮД МИНЬ. БИЕ БИЕНИЙХЭЭ НӨХРӨӨС ХҮҮХЭДТЭЙ БОЛЦГООХ АЯН ӨРНҮҮЛЦГЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БУС УУ.АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН ЮМ ЧИНЬ

Адилхан эмэгтэй хүн юм чинь хүүхнүүд минь бүгд хоорондоо нөхрүүдээ солилцож хэрэглээд бүүр болж өгвөл хүүхдийг нь төрүүлж алдарт эхийн одон зүүцгээгээд цаашлаад бие биенийхээрээ орж гараад, явцгаая даа сайхан ш дээ.

Хэдүүлээ сайхан малийтал инээгээд л хээ хуартай гоё гоё торгон дээлээ өмсөөд л алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулан гялтагнуулаад л .

Аан тийм танай манай нөхрүүдээр овоглосон хүүхдүүд энүүгээр тэрүүгээр бужигнаад л хүүхэд юун буруутай байхавдээ хөөрхөн гэж дээ.Яваандаа тэр хөөрхөн буруугүй буянтай хүүхдүүд минь хоорондоо сууцгаагаад л цусаа нийлүүлээд л янзтай даа.Бүсгүй хүний, бидний хатан ухаан гэж үнэхээр бишрэм юм.

Аан тийм бас адилхан эмэгтэй улс байна хамаа юун. Та нар минь ч тэр би ч тэр хулгай хийж, хумсалж, завхарч зайдагнаж заа бүр яадгийн цус чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ дарга бүр их хурлын гишүүн болчихоод л эх орноо зараад, үрээд явсан ч чимээгүй л байх хэрэгтэй. Муусайн юмнууд адилхан эмэгтэй хүндээ атаархаж байдаг “баба” эмэгтэйчүүд шиг байвуузай даа.

Адилхан эмэгтэй хүн байж эмэгтэй хүн юу ч хийсэн амаа үдээд болвол магтаад л явах хэрэгтэй.

Тэр хүүхэд Батушкагийнх, тэр хүүхэдТопорынх, тэр хүүхэд хажуу айлын Надиагийнх, манай бага миний дотнын ганц найзын нөхрийнх гээд л тоочоод л бахархаж ,бахдаад л гайхуулцгаагаад л янзтай тийм ээ хүүхнүүд минь.

Адилхан эмэгтэй улс бид ийм л сайхан хатан ухаантай гэж.

Аан нээрээ намайг адилхан эмэгтэй хүн байж оюуны өмч хулгайлсан хар Урнааг хулгайч, хуурамч дипломт хуурамбаа эх оронч Ц.Хуланг хуурамбаа, бусдын гэр бүлийг гүтгэн гүжирдэж амь зуугч Индра гэгч эмийг гүтгэгч , гэж хэлсэн атаархагч гэж цоллодог билүү зарим заримдагууд.

Яаж би энэ сайхан эмэгтэйчүүд шиг болох вэ ? Та нарын хэлдгээр аймаар их “атаархаж” байнаа эдэн шиг ийм мундаг болж чадахгүйдээ. Яадаг билээ таминь ээ.

Яавал энэ гайхалтай эмэгтэйчүүдтэй адилхан больёо доо бүгдээрээ айн.

Заа бүгдээрээ яаж ийгээд оюуны өмчийн хулгайч, хуурамч дипломт, хийрхэн жүжиг тоглогч эх оронч, аль болох алдар нэртэй, баян хүний хүүхдийг төрүүлэгсэд, гэр бүлийг нь гүтгэн гүжирдэгсэд…гээд энэ сайхан атаархмаар нандин чанаруудыг суралцдаг юм ш дээ.
Адилхан эмэгтэй хүн тэр тусмаа ийм сайхан хүн атаархам байх нээрээ ямарр сайхан гээч.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ