Н.Гарамханд: Зөв хүнсний тосоо хэрэглээгүйгээс хөх болон бөгсний өөх нь хайлчихсан байдаг


Н.Гарамхандыг фитнессийн багш гэхээс нь илүү А.Сүхбат аваргын хуучин эхнэр гэдгээр илүү сайн мэднэ.

Түүний хувьд Ривер клубээ нээн клуб дээрээ табата хит стэб /Tabata Hitt Step/, спиннинг/spinning/, акуа фитнесс /aqua fitness/ гэсэн үндсэн гурван төрлийн хичээл заадаг.

Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа биеийн жингээ эрүүлээр хасах арга болон зөв хоололтын талаар маш дэлгэрэнгүй яриа өгчээ. Энэ ярианы нэгэн сонирхолтой хэсгээс товч хүргэвэл, монгол хүнсний бүтээгдэхүүнээс гэвэл ураг сүүл буюу үзүүрийн дөрвөн хурууны тосыг жинхэнэ цэвэр тос гэж нэрлэдэг. Мөн цэвэр оливийн тос, авакода жимсийг хэрэглэж байх хэрэгтэй. Авакода бол цэвэр байгалийн тос шүү дээ. Огцом жингээ хассан эмэгтэйчүүдийн гол асуудал нь зөв хүнсний тосоо хэрэглээгүйгээс хөх болон бөгсний өөх нь хайлчихсан байдаг. Зөв тосоо хэрэглэж байж өөхлөг эрхтнүүдээ хэвээр үлдээнэ. Мөн омега-3 уух хэрэгтэй гэсэн байв.

Гэхдээ дасгал хийхийн өмнө заавал шинжилгээнд хамрагдан өөртөө тохирсон дасгал хийж, мэргэжлийн багшийн удирдлагаар хичээллэхийг зөвлөсөн байна.

Үүнээс гадна жингээ хасаж байгаа хүмүүс ихэвчлэн би нэг их хоол иддэггүй, ус уусан ч таргалаад байна гэж ирдэг. Тэр хүмүүс хангалттай хэмжээний ус ууж чадахгүй байна гэсэн үг. Биеийн жингээ 0,4-өөр үржүүлэхэд тухайн хүний өдөрт уух ёстой усны хэмжээ гарна. Тэр усаа би өдөрт  ууж чадаж байна уу гэдгээ сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл ус, өөх хоёр урвуу хамааралтай байдаг учраас усны түвшин ихсэж байж, өөх хайлна шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд үйлчлүүлэгчдээ усны хэмжээгээ нэмэхийг зөвлөдөг хэмээжээ.