Комедиан Батаа таиланд гаралтай юу


Стэндап комеди гэдэг урлагийн анх Монголд таниулсан залуу уран бүтээлчийн нэг бол Б.Батбилэг буюу Батаа юм. Ганцаар тайзнаа гарч амьдралаас урган гарсан, амьдралд ойр хошигнолуудыг өгүүлдэг энэ урсгалыг Монголд зориглон эхлүүлж, UB comedy клубыг үүсгэн байгуулсан.

Түүний үүсгэн байгуулсан, 2014 оны нэгдүгээр сараас эхлэлтэй UB Comedy клуб жил ирэх тусам өргөжсөөр өдгөө 6 үндсэн ажилтан, 10 гаруй гэрээт уран бүтээлчтэй, Азийн шилдэг комеди клуб болж байсан билээ.

Түүний талаар саяхнаас цахим орчинд Таиландад хамаатан эгч нь байдаг уу гэх хошигнол гарчээ. Учир нь түүнтэй адил ази бүсгүй хоол идэж буй бичлэгийг харсан хүн бүр л Батаатай ижил хэмээн бичиж байв.

Харин үүнд Батаа хошиноор хариулт өгч Зүгээр юм идэж байхад нэг хүнтэй адилхан байна гээд байх юм хэмээн хоол идэж буй бичлэгээ оруулжээ.