Жүжигчин Н.Мөнхсоёл нууцлаг нөхрөө ил гаргав


Жүжигчин Б.Тамир эхнэрээсээ салж, удаагүй мэргэжил нэгт Н.Мөнхсоёл гэх эмэгтэйтэй хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон тухайн үеийн шар хэвлэлийн хуудаснаа олонтаа заларсан. Гэвч тэд удалгүй хоёр тийш болж тус тусын зам мөрөө хөөсөн гэдэг.

Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Зүүдэнд ч оромгүй явдал, Хөлтрөг, Фэйсбүүкийн од, Мөрдөгч, Хүүхэлдэй зэрэг кинонд тоглож олны танил болоод буй. Ганц хүүтэй тэрбээр экс нөхрөөсөө салж хувийн амьдралдаа цэг тавиад нам гүмхэн явсан.

Олны танил хүмүүсийн гэр бүлийн амьдрал заримдаа дэндүү дэлгээтэй байдаг бол түүнийх нууцлаг. Телевизийн шоугаар гэр бүлийнхээ хүнийг ил гаргав.