Жүжигчин У.Цогтбаярын гэр бүл


+17 хошин цувралаараа үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Ц.Цогтбаярыг танихгүй залуус гэж үгүй. Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийг төгсөөд кинонд дуу оруулдаг байсан аж.

Ингээд “Эмоци” продакшн анх үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Өдгөө Цогтоо мэргэжил нэгт ахтайгаа хэд хэдэн дэлгэцийн бүтээл бүтээгээд амжсан нэгэн.

Завгүй ажлынхаа хажуугаар халамжит ханийн үүргийг сайн гүйцэтгэдэг гэнэ лээ. Амьдралынхаа ханиар урлагт хайртай Хүслэн гэх бүсгүйг сонгож, өдгөө хоёр хүүхдийн аав ээж болсон.

Залуу гэр бүлд үлгэр жишээ болсон сайхан хосууд хэмээн залуус ам сайтай байдаг гэнэ. Жүжигчин залуу Хар сувдны нууц киноны хоёрдугаар ангид тоглосон аж.