МУГЖ Т.Ариунаа: УОК соёл урлагийн арга хэмжээг хязгаарлахаа зогсоо


Корона хорио цээрийн үеэр бүтэн 6 сар ажилгүй байсан уран бүтээлчид бол чөлөөт гэх тодотголтой БИД юм. Салбарынхаа хөгжилд Төр маань дэмжээч гэж гоншигнохгүй. Эрсдэлээ өөрсдөө үүрээд уран бүтээл, цомгоо, бичлэгийн студид, дуугаа олон цагаар дуулж бичүүлж, хөгжмийн найруулагчийн ажилд санаагаа дуугаа яаж хувцаслаж амьтай болгох уу, клип продакшнаа сонгох, зохиол үс засалт нүүр будаг дизайнерын ажил ямар дүрх төрх юу өмсөж, ямар хувцас урлуулах, зураг авалт студи , ковэр зургууд, олон нийтийн сүлжээнд түгээх зургуудаа бэлдэх, энэ олон ажилбар, сэтгэн бодох, судлах, унших, олон удаагийн уулзалтаар бие биенээ ойлгох, өөрийнхөө бүтээлч санаагаа тусгах, хамгийн чухал уран бүтээлчийн өөрийнх нь санаа сэдэл нь чухал тул, түүний дараа сошиал сурталчилгаа гэх мэт дуусашгүй ажлууд ундарна.

Нэг дуу төрхөд ингэж олон уран бүтээлчдийг ажлын байртай болгодог. Энэ бүхэн дуучин өөрөө цалинжуулж ажилладаг юм. 6 сарын коронагийн энэхүү зогсолт, урлаг зогсоход нийгэмд эерэг хандлага, ямар их дутагдсаныг тоочоод хэрэггүй биз. Хүн төрөлхтөн зөвхөн идэж уух, үр хүүхдүүд нь хичээл сургуульдаа явахгүй, урлаг соёл, байхгүй байвал хүн юугаар хөгжиж, юугаар тослогдох юм бээ. Урлагт хязгааргүй их хүч байдаг.Өдөр шөнөгүй бидний төлөө унтахгүй зогсолтгүй ажилладаг нэг л эрхтэн байдаг. ЗҮРХ .

Урлаг бол зүрх сэтгэлээс төрдөг юм, Хүн тархиараа дуулдаггүй шүү дээ сайхан дуу сайн дуу зүрх сэтгэлээс ундран гардаг, төрдөг юм. Дуу хуур утга зохиол, жүжиг, бүжиг, төрмөл авьяас билгээс, асгарч та бүхний зүрхнээс зүрхэнд сэтгэлд хөглөгдөж ухаарал, гуниг баяр баясгалан, эрч хүч, урам зоригийг өгдөг нь Урлаг юм. Монгол Төр минь Корона вирус бид Монголдоо алдаагүй байна хил хаалттай байна. Урлаг соёлын үйл ажиллагаагаа дотооддоо хэвийн болгож бидний ажил үйлсийг ойлгомжтой болгож өгөөч ээ.

Хүн болгон өөрийн ажил төрөлтэй, ажлаа хийж эрхэлж байна. Чөлөөт уран бүтээлчид улсад харьяатай , уран бүтээлчдээс өөр тул тусдаа ажил хөдөлмөрөө эрхэлдэг тул корона вирусээр бидний ажлыг хэвийн үйл ажиллагаанд оруулж үүний ар талд ямар олон хүнийг авч явдаг, ажлын байртай болгодог хэдхэн уран бүтээлчдээ битгий мартаарай. Урлаг байхгүй бол хүн төрөлхтөн харанхуй ертөнцөд амьдрах бизээ. Хичээл сургууль удаан зогссоноос болж гэр бүлийн хүчирхийлэл ажилгүйдэл, ахуйн архидалт, хаа сайгүй улам гаарсаар байна.

Иймд УОК соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах хязгаарлалтаа зогсоож хэвийн үйл ажиллагаатай болгож, Зөвт урлагийн хөгжлийг авч явдаг хэдхэн уран бүтээлчид, төрийн харьяалалтай урлагийн үүд хаалгаа нээж, Урлаг соёлоороо сүнслэг хоол уураг тархи зүрх сэтгэлээ соёлын үрээр тарьж суулгья. Агуу их хүндэтгэлтэй боловч ухааралгүй бол мөхөх адгуустай адил гэсэн сургаалт үгс байдаг. Урлаггүй хүн төрөлхтөн мөхөх адгуустай адил.