XXL загвар өмсөгч М.Чариотын содон төрх


Дэлхийн дахинаа XXL загвар өмсөгч нар мода болоод байгаа билээ. Тэгвэл монголд хэд хэдэн загвар өмсөгчид бий. Тэдний дундаас М.Чариот бусдаасаа содон төрхтэй нь гэнэ шүү.

Цэцэрлэгт байхаасаа модель болохыг мөрөөддөг байжээ. МУИС-ийн Хятад хэлний орчуулагчийн зэргээ авчихаад загварын ертөнцөд хөл тавихаар сэтгэл шулуудаж байсан гэдэг.

Тэрбээр загварын багшаар ажилладаг бөгөөд намханаасаа болоод тайзны загвар өмсөгч хийхэд асуудалтай байдаг аж. Хуучны уламжлалаараа шүүгч нар өндөр охидыг авчихдаг байна.

Miss Universe Mongolia тэмцээнд оролцож шилдэг тавд багтаж байсан билээ. Гэвч зохион байгуулагчдын шахалт, дарамтаас үүдэж тэмцээнийг орхисон гэдгээ ярьж байсан удаатай.

Загвар өмсөгч өндөр нуруутай бөгөөд хөл богинтой хэмээн өөрийнхээ биеийн харьцааг олонд дэлгэж байсан. Махлаг, галбирлаг биетэй загвар өмсөгч бүсгүй брэнд дэлгүүртэй хамтран ажилладаг гэнэ лээ.