Монгол эмч нар нэг удаагийн бээлийгүй ажиллаж байгаа юу


Дэлхий дахинаа тархаад байгаа Коронавирусийн дэгдэлт намжаагүй л байна. Манай улсад зөөвөрлөгдөн ирсэн халдвар илэрсээр. Харин дотооддоо алдаагүй гэдгийг хүн бүр мэдэж буй ч сүүлийн үед иргэд амны хаалтаа зүүх нь эрс багассан. Харин эмч нарын хувьд нэг удаагийн бээлийгүй ажиллаж байгаа аж. Хагалгаа хийхдээ эмч нар хүнсний бээлий өмсөж байгаа сурагтай.

ЭМЯ эмч нарынхаа амь насыг хайрлахгүй байгаагийн нэг илрэл энэ болов уу. Хагалгааны эмч нар өөрийнхөө амь насаар дэнчин тавьж байгааг яам нь харахгүй байгаа бололтой.