Жүжигчин Бооёогийн гэр бүлээрээ босгосон бүтээн байгуулалт залууст үлгэр дуурайлал болж байна


Хошин урлагийн жүжигчид дундаасаа олон залуусын амьдралыг авч яваа Бооёо буюу Ариунболдыг танихгүй хүн үгүй. Түүнийг сайн жүжигчин төдийгүй сайн дарга гэдэг.

Хосууд өөрсдийнхөө зусланд бүтээн байгуулалтыг хийжээ. Тэд өөрсдийн гараараа хүнсний нарийн ногоогоо тарьсан байна. Хашаа, байшингаа барих гээд маш олон ажлыг хийснээ блогтоо танилцуулав. Хүнсний ногоогоо тариалаад найз нөхдөө ирэхэд хүртэл бэлэглээд өгч гаргахад урамтай байна гэв.

Охиддоо хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх үүднээс өөрсдөө бүгдийг бүтээж, хийж яваа гэнэ. Мөн залуустаа үлгэр дуурайлал болохын төлөө ажиллаж байна гэдгээ ч хосууд нуулгүй ярьжээ. Бие биенийгээ зөвөөр сайхан хурцалж, биенээ билүүдэж яваарай хэмээв.

Жүжигчин залуугийн блогыг үзсэн нэгэн эрхэм, Хөдөлмөр хүнийг бий болгоноо гэж үнэн үг шүү. Өөрийн гараар тарьсан ногоогоо идэх хичнээн амттай гээч. Олон залуу гэр бүлд үлгэр жишээ болж байгаа танай гэр бүлд хайр бүхний дээдийг ерөөж, эрүүл энхийг хүсье. Үр хүүхдүүдээ ажилд сургаж байгаа та 2оор бахархаж байна шүүү. Ажил хийж сурсан хүн хаа ч газардахгүй ээ гэж фэнүүд нь урмын үгээр мялаасаар байгаа гэнэ. Booyo’s Family орж сонирхоорой.