Ч.Ундралын нөхөр Д.Даваадорж охинтойгоо хамт блог хөтөлдөг боллоо


ХИТ хөгжим мэдээллийн хөтөлбөрийн Н.Давааням агсны хүү Д.Даваадорж болон Херо энтертайментийн захирал Б.Баатарын экс эхнэр Ч.Ундрал нар гэр бүл болоод багагүй хугацааг үдэж байна. 

Харилцаагаа ихэд нууцалж байсан хосууд охиноо нэг нас хүргээд ил болгосон. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл хамтдаа авахуулсан гэрэл зургаа дэлгэдэггүй. Харин Д.Даваадорж охинтойгоо хамтдаа блог хөтөлдөг болсон тухайгаа дуулгав.

Охинтойгоо ер нь влог хийж эхэлнэ ээ. Зураг авалт хийх хүн байвал хамтрая. Аав болсон цагаасаа хойш туршлагагүйтэх үйлдлүүд байсан ч, аав байхын хамгийн сайхныг охиноосоо л мэдэрдэг. Өглөө сэрэхэд нь хамт байж, орой унтахаас нь өмнө орохыг хичээдэг. Жил бүр өсвөр насныхан дунд 4000 ганц бие ээж бий болж, 4000 хүүхэнд өнчирдөг байх нь. Үр хүүхэддээ сайн эцэг эх байж чадахгүй хүн хэзээ ч чиний сайн найз байна гэж байхгүй. Тиймээс залуус дүү нарыгаа зөв эерэг зүйлд уриалахын тулд охиндоо сайхан дурсамж үлдээхийн төлөө гоё влог хийхээр шийдлээ. Зураг авалт гоё баг байвал хамтрахад бэлэн шүү.