Гахайн тархийг комьпютертэй амжилттай холбов


Америкийн бизнесмэн Илон Маскын үүсгэн байгуулсан Neuralink компани Баасан гарагийн орой амьтны тархи буюу гахайг компьютертэй холбох эхний оролдлого нь амжилттай болсныг бодит жишээгээр үзүүлжээ.

Тархинд хүний үсээс илүү нимгэн утас суулгаж энэ олон ухаалга утас, падууд хэрэггүй болж байна, гэрийн болон ажлын компьютертэй асуудалгүй холбогдохоос гадна

машинаа ч компьютертэй нь холбогдож удирдах болж байна. Мэдээж мөн чихэвчгүй хөгжим сонсож, нүд аниатай кино үзэх нь.

Neuralink-ийн эцсийн зорилго нь ой санамжаа алдах, зөнөх зэрэг тархины өвчин эмгэгийг ийм замаар эмчлэх арга боловсруулах юм.

АНУ-ын засаг захиргаа долдугаар сард тус компанид амьтан дээр туршилт хийх зөвшөөрөл өгсөн юм байна.

Тархинд суулгадаг төхөөрөмжийн дараачийн хувилбар нь илүү авсаархан болох гэнэ. “Энэ нь таны гавалд суулгасан Fitbit гэсэн үг” гэж Илон Маск шинэ чипний талаар тайлбарлажээ.

Fitbit нь өнөөдөр хүмүүс эрүүл мэндээ хянахад ашигладаг ухаалаг бугуйн цагны брэнд юм. 

Энэхүү төхөөрөмж нь гавлын ясанд суулгасан 1,024 электродынхоо тусламжтай тархины эсүүдтэй харилцаж, мэдээлэл солилцох ба авсан мэдээллээ одоохондоо Bluetooth холбоогоор компьютерт дамжуулж байгаа гэнэ.