Реппер Дандий төрийн албанд даргаар очжээ


Залуусын дунд Vanquish хамтлагийн гишүүн, реппер гэдгээрээ танигдсан Д.Дандий нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ТӨХХК/-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ.

ХААБ-н захирлаар өмнө нь гаалийн хэмээх Х.Баатар ажиллаж байсан юм. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн харьяа байгууллага учраас тус яамны сайдын тушаалаар томилогджээ.

Дуучин Д.Дандий 1987 онд төрсөн, “Vanquish” хамтлагийн гишүүн Дандий  “Гараад ир” нэртэй бие даасан тоглолтоо хийж байсан билээ.

Д.Дандий нь Орос 3-р дугаар сургуулийг дүүргэн дээд боловсролоо Английн Лондон хотноо эзэмшсэн байна.