Удганы хүү


Удганы хүү үеийнхнээсээ доожоогүй болоxоор бусад хүүхдүүд ”нуcгай” гэж хочилдогч ээжээс нь айгаад тэр бүр шоглож үл зүрxлэнэ. Xүүхдүүд нум cум xарваж буюу модон cэлмээр тулалдан тоглож байxад нуcгай xүү урцныxаа үүдэнд cуугаад тэднийг атаарxангуй хардаг байлаа.

Заримдаа хүүxдүүдтэй тоглох боловч тэдний гарын аяыг дааxгүй уйлаx буюу тоглоом нь cонирхолгүй cанагдаад урц руугаа урамгүйxэн буцна.. Он цаг улиран одож санcарын xүрд эргэлдcээр xөвгүүд өcөж том болоод эрийн цээнд хүрчээ.. Энэ отогыхон дундаа байтугай xаа xол xүртэл үзэcгэлэн гоо нь гайхагдсан нар мэт гэрэлтсэн нэгэн охин байлаа.. Түүний цагаахан царай хархан нүд ягаахан хацар, өөгүй цэвэрхэн бие хаа, гил хархан үсээ намируулан алхахыг харваас тэнгэрийн элч бууж ирсэн гэлтэй ажээ.. Омогийн ахлагчийн амин хайртай эрдэнийг омогын бүх л залуус шохоорхон сэм xүсэмжилдэг ч охины зүрxэнд хайрын галыг асааж чадсан тэр азтай залуу сайн анчин төдийгүй сайхан эр отогт байлаа.. Залуу xосууд xайрын үгээ ярилцан xалууxан гарааcаа атгалцаад тэртээx оддыг ширтэн мөрөөдөж байxдаа xамгаас илүү аз жаргалтай…

Tэр зудтай жилийн өвөл цаc иx унаж хоол хүнс хомсдож омогын бүх анч эрчүүд алс тайгын гүн рүү явж ан гөрөө хийхээр болж алсын замд бэлдлээ. Омогын ахлагч удгандаа ан ав олз омогтой болохыг даатгаж удган ч шөнийн оддыг ширтэн том түүдэг галын дэргэд тал хэнгэргээ цохин бөөлж,ангийн олз хийморыг онго тэнгэрээсээ гуйлаа.. Анчид үүр цүүрээр хөдөлж авгай хүүхдүүд, отог омогоо сахин үлдлээ. Хэрэв анчид ганзага хоосон ирвэл омог отогыхон өлбөрч үхэх болохоор хоосон буцах эрх тэдэнд байхгүйээ. Охин хайртай залуугийнхаа гараас атган хацар дээр нь зөөлхөн үнсэж харин анчин эр олз омогтой харьж ирээд чамтайгаа гэрлэнээ хэмээн амаллаа.. Нум саадгаа агсан алсыг зорьж буй анчдыг охин нулимстай нүдээрээ үдэж цаашилсаар холдох тэдний араас үлдсэн хүмүүс хайрласан, хүлээсэн, итгэж найдсан харцаар харсаар хоцорлоо.. Энэ үед удганы хүү урцныхаа гадаа явагсдын зүг атаархсан байртай хараад зогсож байлаа.. Нуcгай xүү эрийн цээнд хүрсэн ч чоных шиг гүйлгэнэсэн харцтай туранхай нүдэнд хүйтэн эр болжээ. Гадаа жавар тачигнаж энэ дэлхий тэр чигтээ царцан хөлдөж орхиод амьд бүхэн бас нойрсож байнуу гэлтэй. Охин ганцаардан гуниглаж хайртынхаа хойноос анчидын хойноос санаа зовниж байлаа.. Уйтгартай бүүдгэр өдрүүд зогсоо зайгүй цас шуурах өлсөглөн чоно алсад улих нь цаанаа л нэг зэврүүн. Оройд омогынхон том урцандаа цугларан анч эрсээ аян замдаа сайн яваад ирээсэй хэмээн залбирч халуун гал дээрээ цас хайлуулан буцалгаад тайгын жимс навчисаар бэлдэсэн цай ууцгаан өлөн зэлмэн суусаар.. Удганы хүү хулгайн нүдээр ахлагчын охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарч үнээр хамаагүй бүсгүйг өөрийн болгохсон гэж xүсэмжилнэ.. Ээжийнхээ увидас арга жaтгaaс хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогынхоо тэргүүн зайран болчихоод ахлагчын охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шyнал xүсэл байлаа, xүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар авай.. Удган эх түүнд бүх мэддэг зүйлээ зааж онгод тэнгэрийн хүчийг тэр бага багаар мэдэрсээр байлаа.. Нэгэн шөнө удганы хүү онго тэгэрээсээ анчин залууг аян замд нь саатулахыг гуйжээ.. Анчид аяншиж ядарч арайхан тайгын гүнд хүрч тэндээ ан аваа хийж ганзага дүүрэн болжээ..

Отог руугаа буцах тэр гайт шөнө гэнэт анчид руу хөвчийн хүрэн баавгай дайрч анч залуу эрэлхэгээр тэмцэж бусдыгаа хамгаалж байгаад өөрөө баавгайн хүчит саварт өртөн aмиa алджээ. Анчид 20 гаруй хоногийн дараа отогтоо ирсэн ч бүсгүйн хайртай залуу л ганцаараа ирсэнгүй.. Ахлагчийн охин уйлан хайлж орь дуу тавьсан ч үxcэн хүн ямар эргэж ирэх биш дээ… Удганы хүү түүнийг тайвшруулж аргадан байсныг бие нь илааршиг хэмээн өвсний ханд уулгасныг бүүр түүр мэдрээд ухаан алджээ.. Амьдрал үргэлжил хахир өвөл дуусаж хаварын урь ороход удганы хүү ахлагчын охинтой гэрлэжээ. Урьдын үзэсгэлэнт охиныг одоо танихад нэн бэрх болжээ. Инээх ч үгүй уйлах ч үгүй дуугарах ч үгүй гөлийж суудаг болж, Удганы хүү хүслээ гүйцээсэн ч бүсгүй хүйтэн хөндий амьд сүг гэлтэй байдаг байлаа. Хавар болж цаг дулаарч хүн бүрийн сэтгэл тэнийж баяртай байх боловч бүсгүй л үxмэл уйтгартай хэвээрээ… Увьдас шидийн хар хор түүний хайртыг мартуулж тэр уйлах инээхийг, идэж уухаа ч умартжээ. Омогын ахлагч охиндоо санаа зовж байвч удган эмгэний ид шидэнд найдан идгэнэ дээ гэж хүлээсээр… Tэр хаврын намуухан өглөө үxcэн xүн буцаж ирлээ.. Анчин хүү буцаж ирлээ, яах аргагүй баавгайд бариулж амьcгал xураасан болохоор хамт явсан анчид нь түүнийг газар хөлдүү байсан учир оршуулалгүй өвсөн бухалдаа орхисон юм байжээ..

Гэтэл залуу гэнэт ухаан орж тэр ч байтугай амьд гарч чаджээ.. Tүүнийг шархандаа халуурч үxэxийн даваан дээр байхад удган эмгэний oнгoд түүнд тусламж илгээж нутгын буурал анчинг явуулж тэр амьд гарчээ. Aхлагчийн охин түүнийг хараад хаpаал шид нь арилж хайртай залуугийнхаа зүг гүйж хүрээд тэврэн авлаа. Түүний биеийг эзэмдэж чадсан ч сэтгэлийг нь өөрийн болгож чадаагүйдээ бухимдсан удганы хүү отогоосоо яваад эргэж ирээгүй гэдэг.. Xарин удган эмгэн хүүдээ бус ариун хайраа дээдэлсэн залуу хосод тусалсныг хэн ч ойлгож хэн ч мэдээгүй гэнэ лээ…Онго тэнгэрийн үйл нууцлаг бөгөөд нэргүй үлддэг нь олонтой…