Мөрийтэй тоглоомноос өөрийгөө татаж чадсан Чинзо хоолны газрын эзэн болжээ


Outlaw хамтлагийн гишүүн Г.Чинзориг хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээ сайтаар муу нэрт нэгэн болсон байв.

Учир нь тэрбээр мөрийтэй тоглоомонд донтон энэ байдлаасаа бол гэр бүлээ ч алдсан билээ. Түүний хувьд жүжигчин Б.Ариунцэцэгтэй гэр бүл зохион охинтой болсон ч хожим нь тэд энэ асуудлаас болж хоёр тийш болсон.

Анх 20 мянган төгрөгөөр тоглоод бага үгүй мөнгө хожин үүгээрээ мөнгө олох боломжтой гэсэн бодол тээн улмаар үүндээ донтон их хэмжээний өрөнд орсон дуучин залуу хожим нь эх орондоо байх боломжгүй бол Өмнөд Солонгос руу явж өрөө дарахаар ажиллаж байсан ч буцаж нутагтаа ирэн асуудлаа шийдсэн гэдэг.

Харин одоо бол тэрбээр энэ байдлаасаа бүрэн ангижирч Cheese Daki Galbi нэртэй солонгос хоолны газраа нээн амжилттай яваа гэнэ.