Mrs.M -н ар талыг Алтан Дорнод Монголын босс аав нь даадаг уу


Алтан Дорнод Монгол ХХК-ийн хувь эзэмшигч Т.Ариунболд нэгэн цагт жүжигчин О.Энхтуултай амьдралаа холбон тэд А.Тамир гэх охинтой болсон нь залуусын дунд Mrs.M нэрээр танил болжээ.

Босс аав, жүжигчин ээжийн зангарагаар Монголын рок попын ертөнцөд Mrs.m цөөн хэдэн эмэгтэй репперүүдийг өнгөлж явна. Стиль, имиж бүрдүүлэлт, шинэ лүүк, дуулалтаараа хэнээс ч дутахгүй яваа түүнийг Алтан Дорнод Монгол ХХК-ийн өв залгамжлагч гэдгээр нь таних хүн ховор биз ээ.

Харин түүний аавыг  УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн зээ дүү, “хамар” Т.Ганболдын төрсөн ах гэдгээр нь олон сайн мэдэх бөгөөд урлаг, спортод элэгтэй, үнэтэй төмөр хүлэгт нугасгүй, хөрөнгө чинээ нь тоймгүй, Алтан гадас одон хүртэл түүнд бий . Үүнээс гадна тэрбээр хэд хэдэн мисс хүүхэнтэй нэр холбогдож ч явсан нэгэн.