Харангын Лхагвасүрэнгийн рок хүү сургуульд оржээ


Өнөөдөр 9-р сарын 1-ний өдөр болж хүүхэд бүр л ээж, ааваа дагуулан хичээл сургуульдаа орж байна.

Тэр дундаа олны танил эрхмүүдийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн содон тусч байв. Үүн дундаас Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хүүхдийн зураг ихээхэн содон байлаа. Учир нь рок аавтай бяцхан хүү ч стиль нь адилхан аж.

Түүний хүү энэ жил нэгдүгээр ангид орж байгаа бөгөөд дуучин Нарагийн хүүгийн хамтаар Орчлон сургуульд элсэн оржээ.

Аяа буюу Лхагваа нь гурван удаа амьдрал зохиож, хоёр хүүхдийн эцэг болсон. Гурван эхнэр, хоёр хүүхэд нь ч хоорондоо найз болжээ.