Нара: Ирээдүйд Окфордын Их Сургуулийн оюутан болоорой үр минь


Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн гэр бүлийн амьдралаа олон нийтийн сүлжээ сайтаар ил бичин явдаг шулуун шударга зантай нэгэн.

Түүний хувьд Ж.Батцацрал гэх залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэн тэд хүүтэй болсон ч хоёр тусдаа амьдралтай. Харин түүний хүү Бунжаа хэмээн нэрээр цахим орчинд олон хүний танил болсон бөгөөд тэрбээр өнөөдөр нэгдүгээр ангид орж байгааг ээж нь өөрийн цахим хуудаснаа зурагжуулан оруулжээ.

Оксфорд цүнхээ үүрээд Орчлон сургуульдаа орлоо доо… Ирээдүйд Окфордын Их Сургуулийн оюутан болоорой үр минь хэмээн тэрбээр бичсэн байв.