Б.Цэцэг: Төрүүлсэн үрийнхээ эцгийг муулж, доромжилж яавч болохгүй ээ


Өнөөдөр хичээлийн шинэ жил бол хүн бүр л хүүхдээ дагуулан эрдмийн баярт нь оролцсон билээ. Тэгвэл хуульч, эрхзүйч мэргэжилтэй, хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг ч мөн охиноо сургуульд оруулж буй мөчийг цахим хуудастаа мөнхөлжээ.

Түүний хувьд нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа ч аав, ээжийн үүргийг биелүүлэн хамтдаа охиноо сургуульд нь хүргэж өгсөн зургаа оруулсан ч олон нийтийн сайт дахь сэтгэгдэлүүдээр ирсэн зарим шүүмжлэлд тэрбээр ийн бичсэн байна.

Би салаад явсан гэж гоншигнож гонгинодог эмэгтэй биш. Дурандаа нийлээд, дураараа салахдаа хариуцлагаа үүрэх сэтгэлийн бядтай байх хэрэгтэй! Яадаг юм ахиад хүнтэй суугаад олон дүүтэй болох нь тодорхой тул аль алиныг нь хамт хайрлах зай ч бас байна. Битгий хөөрхөн зүрхээ хөгийн зүйлээр хоосолж бай!

Төрүүлсэн үрийнхээ эцгийг муулж, доромжилж яавч болохгүй ээ. Ухаан орсон цагт нь учирлаад хэлэх хэрэгтэй. Ямарч хүүхэд аавыгаа баатар гэж боддог тул, яаж ийж байгаад хир буртаг халдаалгүй хүүхдийнхээ эцгийн нэрийг хамгаалах нь л чухал. Овог, нэрийг салгаж болох биш. Олиггүй байсан ч бүү муулж бай!!! Үрийн заяа гомдоно хэмээн бичсэн байв.