Хаданд нэрээ бичсэн 10 гаруй иргэнийг илрүүлэн арга хэмжээ авчээ


Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар хаданд нэрээ бичиж, байгаль орчныг бохирдуулсан иргэдийг илрүүлэн хариуцлага тооцох, арилгуулах арга хэмжээ авч байна. 

Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Бага түргэний хүрхрээний ойролцоох хаданд нэрээ бичсэн Улаанхус сумын нэр бүхий 16 иргэнийг, Алтай таван богд ууланд чулуунд нэрээ бичсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д нарыг тус тус илрүүлжээ.

Дотоодын аялагчдын тоо өсөх хэрээр байгаль орчныг бохирдуулах, хад, чулуун дээр тосон будгаар бичих, зураг зурах зөрчлүүд ихэмч байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттайг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг