Дуучин Нара Түнхэл тосгоны цэцэрлэгийг тохижуулжээ


Гал цогтой гандан бууршгүй Нара урлаг соёлоос холдсон ч хувийн болоод хувьсгалын олон амжуулдаг болсон.

Гэрийн эзэгтэй, дэлгүүрийн эзэн, зөгийн аж ахуйч гээд олон ажил хийж буй тэрбээр зөгийтэй холбоотой болсноор Сэлэнгийг үе үе зорих болсон. Тиймдээ ч тухайн орон нутгийн орчныг нүдээр харсан тэрбээр тус аймгийн Мандал суманд байрлах Түнхэл тосгоны хүүхдүүдийг баярлуулах үйлс хийсэн нь Төгөлхөн цэцэрлэгийн тохижилтын ажил аж.

Тэрбээр энэ талаараа бичихдээ, Түнхэл тосгоныхоо Төгөлхөн цэцэрлэгийн 24-н ангийг бүрэн тохижуулж өгсөн юм

Эко модон тоглоомнууд, модон тавиур, ор, цэвэр хөвөн даавуун ор хөнжилтэй гоё анги болсоон 24-н анги нь.

Заантай хөшгийг урлаг зааландаа хийж бүр гоё болгосон байна лээ. Түнхэлчүүддээ барьж буй өчүүхэн сэтгэл юм шүү, хөөрхөн үрс минь гоё орчинд баяр жаргалтай, эрүүл энх өсч торниг ээ хэмээн бичжээ.