Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зөгийн аж ахуй сонирхон явна


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ зун Монгол орноо тойрон аялаж буй хэд хэдэн зураг цахим орчинд тарсан билээ.

Тэгвэл энэ удаад тэрээр зөгийн аж ахуйгаар зочилсон зураг нь мөн тавигджээ. Уг зургийг Сэлэнгэ аймагт амьдардаг Монгол улсын тэргүүний тариаланч гэр бүл эрхэлдэг зөгийн аж ахуйгаар зочлох үед даруулсан байна.