МАК-н гүнж Цэлмүүн удахгүй амаржина


Монголын хамгийн баян гэр бүл хэмээн ам дамжин яригддаг МАК буюу Монголын Алт компанийн гүнж бол Н.Цэлмүүн юм.

Түүний хувьд өмнө нэг амьдрал эхлүүлсэн ч тэр нь бүтээгүй бөгөөд хоёр дахь амьдралаа ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшигтэй эхлүүлэн тэд ханилан суусаар хоёр жил гаруй хугацааг ардаа үлдээжээ.

Дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин тархсан энэ цаг үед хосууд нэлээд хэсэг хугацааг гадаадын улсад өнгөрүүлж, зуны эхэн сард л нутгийн бараа харсан билээ. Эх орондоо ирсэн энэ хос удахгүй шинэ хүнээ хүлээн авахаар зэхэж байгаа бөгөөд энэ нь Цэлмүүн хатагтайн хоёр дахь хүүхэд юм.

Аль аль тал нь хөрөнгө чинээлэг гэр бүлээс гаралтай тэд өөрсдөө ч боловсрол мэдлэгээрээ хэнийг ч урдаа гишгүүлэхгүй өндөр мэдлэгтэй залуус билээ.