Идэрмаагийн хайрын романсын эзэн хэн бэ


VOICE Mongolia шоуны оролцогч гэдгээрээ олонд танигдсан С.Идэрмаагийн хувьд Зүрхний хилэн киноны Сүглэгмаагийн дүрийг бүтээсэн нь түүний анхны томоохон хэмжээний уран бүтээлийн дүр нь байсан билээ.

Үүний дараагаас U film уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл Ангарагаас ирсэн эмэгтэй+18 модерн драмын жүжиг, Mesmerism продакшн, BRB ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, Монгол НD телевизийн хамтын бүтээл Диваажинд хүрэх зам уран сайхны киноны гол дүрд тоглож байсан.

Жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ “Voice” шоуны үеэр харуулаад авсан. Хамгийн сүүлийн уран бүтээл нь ZURA хэмээх нэртэй Фантастик продакшний кинонд сэтгүүлч бүсгүйн дүр юм.

Энэ мэтээр уран бүтээлийн хувьд олон арван амжилттай байгаагаас гадна хувийн амьдралдаа ч шинэ зүйл ихтэй байгаа сурагтай. Залуухан, царайлаг бүсгүй сүүлийн үед дуучин залуутай хайрын романс үүсгэсэн талаар бор шувууд нисэх болжээ.

Ямартаа ч түүний хайртай залуу болон тэдний харилцаа олонд ил болох буй за.