BIG GEE-н шинэ хамтрагч ГАНГСТЕРҮҮД


+17 цувралаараа монголын үзэгч түмэнд танигдсан Маск продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу бидний хэлдэгээр Жижгээ, Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр нар сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй залуу уран бүтээлчид байгаа.

Тиймдээ ч Цогтоогийн тоглосон Хар сувдны нууц-2 кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцээд дахин шинэ бүтээл гарах нь бололтой. Жижгээ, Цогтоо хоёр энэ удаад монгол реппер гэгдэх BIG GEE буюу Т.Мөнх Эрдэнэтэй хамтран ГАНГСТЕРҮҮД киноны зураг авалтанд ороод завгүй байгаа аж.

Тус киноны продюсерээр реппер GEE ажиллаж байгаа юм. Үүнээс гадна жүжигчин С.Өлзийхүү мөн залуу жүжигчидтэй хамтран энэ кинонд тогложээ.

Кино бүтэхээс өмнө жүжигчин залуусын кино зураг авалтын зураг хошин монголчуудын хараанд өртөн хөөрхөн хэдэн сэдэв болоод амжсан гэнэ шүү.