Реппер QUIZA гэж мэдэх үү


Нэгэн цагт буюу одоогоос зургаан жилийн өмнө Реппер GEE-н өгсөн ярилцлагадаа, Реппер  Куйза яг л нэг иймэрхүү яриа хөөрөөтэй гарч ирсэн. Харин одоо дарга болчихсон. Gее-д яг энэ замналаар явах хүсэл төрдөг үү?   – Уучлаарай, та сая реппер Куйза гэсэн үү?

Тийм ээ?   – Би тийм реппер мэдэхгүй ш тээ. Харин нам дагаж яваад дарга болчихсон Ц.Батцэнгэл гэж мэднэ. Тийм репперийг одоо залуус бараг мартчихсан байх хэмээн ярьж байсан.

Тэгвэл энэ яриа жинхэнэ утгаараа биелэлээ олсон уу гэмээр.

Б.Батцэнгэл буюу реппер Quiza 2013 онд нийслэлчүүдийг урлаг соёлын арга хэмжээгээр хангаж шинэ шинэлэг, чанартай уран бүтээлүүдээр ундаалж байх эрхэм зорилготой Нийслэлийн Соёл Урлагийн Газрын даргаар ажиллаж байгаад 2016 онд ажлаа өгснөөсөө хойш өдийг хүртэл нам жим болжээ.

Quiza буюу Б.Батцэнгэл нь 1988-1998 онд Хан Уул Дүүргийн 52 дугаар дунд сургууль, 2000 онд БНЧУ-ын Карлын их сургуулийн  Чех хэлний анги, 2000-2004 онд БНЧУ-ын Метрополитан Их Сургуулийн Олон улсын худалдааны анги, 2004-2005 онд. ИБУИБНУ-ын Малвэрн Хаус Коллежид англи хэлний боловсрол тус тус эзэмшсэн юм байна. 2005-2013 онд чөлөөт уран бүтээлч, 2009 оноос  “Жи Эн Беверэжис” ХХК-ийн Маркетингийн албанд зөвлөхөөр ажиллаж байжээ.

Харин одоо тэрбээр хаана юу хийж байгаа сураг ажиг алга. Уран бүтээлийн хувьд ч түүнийг одоогийн залуус мэдэх болов уу.