1072 хувьцааны ногдол ашигийн мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орно


“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компаниас мэдээллээ.

Тодруулбал, эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 839,000 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарчээ.

Өөрөөр хэлбэл 839,000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхлэх нь.

Өмнө нь зөвхөн үнэт цаасны дансанд нь ногдол ашгийн мөнгийг байршуулсан тухай тус төвөөс мэдээлж байсан юм.

“Эрдэнэс Таван Толгой”  ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу шилжүүлээд байгаа билээ.