Номинхолбоо жингээ хасч, 13 кг хассан нууц


Дуучин Анугийн дүү Ч.Номинхолбоог зарим нэг хүмүүс сайн таниж байгаа байх. Тэрбээр дуучин эгчийнхээ арын албаны ажлыг амжуулан шаггүй менежер гэдгээ харуулдаг.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт төрсөн өдөртөө тэмдэглэсэн бөгөөд үүндээ зориулж өөртөө бэлэг барьсан нь сарын хугацаанд 13 кг хасч чадсан байна.

Түүний жингээ хассан нууц нь зөвхөн кето хооллолт гэнэ. Энэхүү дэглэмийн ачаар 13 кг хассан тэрбээр тун сэтгэл ханамжтай байгаа аж. Өөрт тохирсон илчлэг багатай хоололтоор эрүүлжүүлж жингээ хасах кето дэглэмийг охид бүсгүйчүүд ч ихээхэн сонирхдог болсон билээ.