LOF тоглоомын газрын LORD Бөртэ аниа хоолны салбарт хүч үзнэ


Бөртэ Үжин гэх энэ бүсгүй Люмино хамтлагийн “Сэмбий”, Цэцэ-гийн “Хөөрхөн хөлийн хуруу” зэрэг дууны клипэнд тоглож байсан.

Түүнчлэн LOF комьпютер тоглоомын газрын эзэн гэдгийг залуус сайн мэдэх байх. Комьютер тоглоомын газрын найман салбартай түүнийг зарим нь LOF-н LORD Бөртэ аниа хэмээн хочилдог. 

Хөл хорионы улмаас бараг жил гаруй бизнес нь зогссон түүнд 2020 он хүндхэн л туссан байх. Харин энэ сараас эхлэн нийслэлийн онцгой коммисоос гаргасан шаардлага журмын дагуу тоглоомын газрууд нээгдээд байгаа юм.

Тэрбээр тоглоомын газраа хаалгасан үедээ зүгээр суусангүй. Хоолны газар нээн энэ салбарт хүч үзэхээр зэхэж байгаа гэнэ. Харин хэдэн салбартай хоолны газар болох бол гэдэг нь хэн ч таашгүй байх даа.