1072 хувьцааны дансаа шалгах заавар


“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс олгож эхэлсэн билээ. Ингэхдээ эхний ээлжид дансаа баталгаажуулсан 839 мянган иргэнд ногдол ашиг олгож байгаа юм. Харин дансаа баталгаажуулаагүй иргэдийн мэдээллийг нягталж байгаа аж.

Тэгвэл иргэд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаатай эсэх, үнэт цаасны компанийн данстай эсэхээ дараах холбоосоор мэдэх боломжтой. 

 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ www.mcsd.mn цахим хуудаст регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ч мэдэх боломжтой юм. 

Та  http://net.schcd.mn/registration/default.jsp холбоосоор хувьцаа болон данстай эсэхээ шууд шалгах боломжтой. 

Түүнчлэн, төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машин ашиглан хувьцаа, ногдол ашигтай холбоотой мэдээллээ авах боломжтой болсон. Үүнээс гадна  158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээн хувьцаа болон дансны мэдээллээ шалгах боломжтой.