Киви-гээс холбоо тасарсан Агий нам жим л явна


Гурван өнгийн бүрдэл Киви хамтлагийнхан хамтлагаараа уран бүтээл туурвихаа болиод удаж байна.

Хамтлагийн гишүүн Ука, Намуун нар бие даасан цомгууд гарган тун амжилттай яваа. Мөн хамтлагийн бүсгүйчүүд хамгийн сүүлд Voice Mongolia шоуны тайзнаа дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан удаатай. Гэхдээ энэ бүрэлдэхүүнд хамтлагийн гишүүн Агий буюу П.Алтанцэцэг биш харин хуучин гишүүн Б.Халиун байсан билээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнээс сураг тасарсан Агий уран бүтээлээс илүү хувийн амьдралаараа бусдын анхаарлыг татдаг тэрбээр нэг хэсэг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяртай нэр холбогдсон удаатай.

Харин одоо усанд хаясан чулуу адил нам гүмхэн амьдрах болсон бололтой.