Н.Энхбаярын том хүү Э.Батшугар хөлөө олохгүй л явна уу


Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугар аавынхаа ачаар улс төрд хаалтгүй орж ирэн Монгол банканд хүртэл суудал гаргаад авсан. Харин энэ жилийн сонгуулиар УИХ-н гишүүн болохоор хүч үзсэн ч аз нь дутсан билээ.

Түүний хувьд улс төрд амжилт олоогүй бөгөөд хувийн амьдрал нь ч тийм азтай биш байгаа. Учир нь тэрбээр анхны гэргий Т.Даариймаагаасаа хэдэн жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон ба экс эхнэр нь хүүхдээ аваад АНУ-д өрх тусгаарласан юм.

Үүний дараа жүжигчин бүсгүй Б.Янжиндуламтай хайрын романс үүсгэн хоёр талдаа ирэн очин байсаар тэдний харилцаа мөн л бүтэлгүй салсан гэнэ.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Ерөнхийлөгчийн зөвлөх болсон гэх мэдээлэл тарсан ч тэрбээр энэхүү мэдээллийг өөрийн биеэр няцаан тийм тушаалд очоогүй гэдгээ мэдэгдсэн. Энэ мэтээр цагтаа Монголын улс төрийг атгаж явсан эрхмийн том хүү аль аль амьдралд аз тохиогоогүй л явна.