Театрын урлагийн залуу үеийн шилдэг жүжигчин Ц.Цэлмүүн


Театрын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадам өнгөрсөн долоо хоногт шилдэгүүдээ тодруулсан билээ.

Тэгвэл энэ удаагийн наадмаар Фауст жүжгийн Маргаритагийн дүрээр тун удахгүй үзэгчидтэй уулзах залуу жүжигчин Ц.Цэлмүүн Гэгээн Муза-15 олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд Японы Торгон дэнлүү бүтээлээр оролцож, О Цүюгийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан юм.

Түүний хувьд театрын тайзнаас гадна дэлгэцийн бүтээлд ч дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд МҮОНРТ-н бүтээл Торгон цэргүүд кинонд мөн туслах дүр бүтээгээд амжсан юм.