Гуйлгаагүй бэр


Хуримын даашинзтай бүсгүй жаргалд умбан нисэхэд Хуруундаа бэлзэггүй бүсгүй дотогшоо уйлж өмөлздөг Хуучин түүхийн хуудаст нь гуйлганы хадаггүй бэр нь Хундага дарсанд нулимсаа нууж уугаад дуулдаг Гэрийн босгоо даваад эрийн гарт очихдоо Гэргийн жамаар гуйлгаж бурхадаа дээдлүүлж чадаагүй

Эцгийн нандин эрдэнийг эрхлүүлж явнаа гэх амлалтгүй Эрлэгийн дансанд очихдоо хадмын тэнгэртээ бүртгэлгүй Гуйлгаж очоогүй бэр гунигийн гомдол тээгээстэй ч Гундаж гандалгүй голомтоо өнгөлж засан жаргадаг гэнэ

Намар бүрийн найрны хөлтэй чимээнд санаа алдаж Надаас бусад нь гуйлгаж хуримласан юм шиг гоморхдог Эхэр татан уйлахгүй ч гуниг даран санаа алдаж Энгэрээ даахгүй болчих шиг урт уртаар санаа алддагАлд хүрэхгүй хадаг эцгийнхээ гар дээр өргүүлээд Амин хайртай охин нь гуйлгаж очоогүй дээ хямардаг Авдрынхаа өмнө идээ засуулж бурхандаа зул өргүүлээгүй Азгүй юм шиг санагдаад гуйлгаагүй бэр гунигладаг Жил жилийн намрын хэдхээн өдөр л сэдэрдэг Жирийн бусад өдөрт жаргалтай амьдралд мартагддаг Хадаг сүйн үйлний хагдарч мартагдсан бэр Ханцуй дотроо хуруугаа имэрч суусан эрдэнэ Нуугаад олддоггүй эрдэнэ танайд л байна гэнээ гэж Нулимстай жаргалаар ээжийгээ баярлуулж чадаагүй охин Сураад олддоггүй сувд таньд байна гэнээ гэж Сууринд нь бөндөгнүүлж аавыгаа жаргалын сайхныг үзүүлээгүй Голомтоо хаяад явчихсан ачлалгүй үр шиг санагдаж Гол зүрхэндээ хаяахан гуниг тээн санааширдаг

Намар намрын дунд сард найрын хөлтэй чимээнээр Намайг гуйгаагүй ш дээ гэж тархиндаа дуулдахгүй хашгирчихаад Нас нь жирэлзэх он тоололд одоо нэгэн өнгөрсөн гээдНамба суусан гэргий хөлжүүхэн дуулаад уйлдаг биз Хүний сайн хань хүүхдийн сайн ээж байвч Хүндлүүлж ирээгүй сэтгэл нь өөртэй нь цуг өтөлж Санаагаар болоогүй тавиландаа эвлэрч нэгэнтээ дасаад Сайхан хадамдаа гомдохгүй гэж өөртөө ам гардаг биз Эцгийн гэрээс эрдэнийг нь гуйж аваад жаргаавал Энэ насаараа гомдолгүй бүсгүй хүн амьдарна биз Худ ургыг чуулуулан хөлтэй найр үүсгээд

Хуримын даашинтай бүсгүй хойморт жаргах суухыг Насаараа мөрөөдөж явсаар нас нь хэвийхийн үeдээ Нар мандуулж төрсөн охиноо хараад бодолдоо Сүйн үйлийг нь гүйцээж ёс төртэй үдээд Сүйт бүсгүйн даашинзтай охиноо хуримлуулна даа гээд боддог Бодсоноор болоогүй хүслээ богтолж өөртөө хадгалаад Бодол дох олон эвхээсний хаа нэгтээд нь нуучихаад Ураг удмыг гагнасан үрсээ тойруулан жаргаад Уудам хорвоог туулан энэ л насаа элээх биз

Халзан Морьт Р. Отгонцэцэг