Нэвтрүүлэгч, мисс Ч.Ичинхорлоо усны дусал мэт адилхан охины хамт


Үдэш бүр цэнхэр дэлгэцээр уулздаг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо. Тэрбээр их шулуухан, нийтэч зантай. Кино драмын ангийн хичээл, ангийнхны уур амьсгал нөлөөлсөн үү, нэгдүгээр дамжаанд ороод илүү нээлттэй нэгэн болсон гэдэг.

СУИС-ийн кино драмын жүжигчний ангийг төгссөн Ичко дөрвөн дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг. Үр хүүхдүүд ээ хүнлэг байхыг л чухалчлан сургадаг ижий гэнэ лээ.

Сүүлийн үед сайхан бүсгүй өөртэйгээ усны дусал мэт охинтойгоо монгол дээл урладаг брэндийн нүүр царай болох болсон билээ. А.Дэлгэрмаа охин нь гадаадад суралцдаг бөгөөд одоогоор ковидын улмаас эх орондоо байгаа аж.

Түүний ханийг хотын дарга асан, УИХ-ын гишүүн Амарсайхан гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Халамжит ханийхаа ар талыг сайн манаж, үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах, өөрийн карьерээ алдахгүй байх гээд их ажилтай нэвтрүүлэгч бүсгүйн ажил дуусашгүй гэнэ.