Хөтлөгч Г.Ханхүү монгол бүсгүйг сонгож сүр дуулиантай хуримлав


МҮОНТ-ын Hey Hey, 1 минут 1 сая, 4 урилга нэвтрүүлгээрээ олны танил болсон хөтлөгч Г.Ханхүү Малайз бүсгүйтэй үерхэж явсан нь саяхан. Тэгвэл тэрбээр Малайз биш Монгол бүсгүйтэй өчигдөр сүр дуулиантайгаар хуримлав.

Түүний ханийг Г.Жасмин гэдэг бөгөөд кето хоол хүргэлтийн “Кетомо” брэндийг ажлуулдаг нэгэн. Хосууд 6 настай хүүтэй юм. Сүйт бүсгүйн хуримын хувцсыг Ноён Кадр урлажээ.

Г.Жасмин олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр та бидний сайн мэдэх ХИТ хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлж явсан нэгэн.