Өнөөдөр Залхуу ээжийн өдөр


Жил бүрийн 9-р сарын эхний баасан гарагт Залхуу ээжийн өдөр буюу Lazy Mom’s Day гэх гайхалтай сайхан өдөр тохиодог юм байна. Магадгүй сонсоход сонин, хачирхалтай бүүр эгдүү хүрмээр ч байж болох өвч энэ бол зүй ёсоор байх өдрүүдийн нэг аж.
Ээжүүдийн ажлыг хэн ч үнэлдэггүй, өдөржин жаран чавганцын ажилтай зууралдаж, гал тогоо, угаалгын өрөө, цэвэрлэгээ, хоол, угаалга, хүүхдийн арчилгаа, хичээл хийлгэх, хүнс цуглуулах гэсэн ажилтай явдаг тэднийг гэртээ суугаа нэгэн гэж үзэх нь элбэг.


Ямар ч хүнд өөрийгөө цэнэглэх цаг хэрэгтэй. Тэр тусмаа ээжүүдэд. Өдөр тутмын энэ их ажилд дарагдан, борив бохисхийлгүй ажиллах нь урт удан хугацааны стресс, ядаргаа, сэтгэлийн хямрал үүсгэж байдаг тул тэд энэ өдөр бүхнийг хойш тавин амрах өдөр гэнэ.
Ингэх нь өөрсдөд нь хүнд байдгийг бас дурдсан байна. Тиймээс зүгээр л тайвшир гэж зөвлөсөн байна. Өнөөдөр баасан гараг. Харин маргааш бүгд гэртээ байна. Тиймээс угаалга, цэвэрлэгээ гээд бүх зүйлсийг маргааш хийж болно. Тиймээс энэ өдөр аягаа ч бүү угаа гэсэн байх бөгөөд харин түүний оронд баннтай усанд тааваараа сайхан хэвтэж, зурагтын суваг эргүүлэн удаан хугацаагаар дуртай зүйлээ үзэхийг уриалсан байна.

Ингэхэд ганц л зүйл хэрэгтэй. Энэ бол тайвшрал.
Ихэнхи ээжүүд өөрөө өөрийгөө дэлхийн эргэж айгаагын шалтгаан, айл гэрийг авч яваа бурхан гэж бодоод түүндээ бат нот итгэсэн байдаг тул энэ бүхнээ л мартаад өөрийгөө тайвшруул гэнэ.
Хүүхдийн хичээлийг ч маргааш хийлгэж болно, бага насны хүүхдийн живхээ ч маргааш гаргаж хаяж болно, ер нь өөрийг чинь залхуу ээж болоход саад болох бүгдийг маргаашруу шилжүүлчих. Үнэхээр л нялх хүүхдээ хөхүүлэх, хуурайлахаас бусдыг шүү.


Ингэж чадвал та өөрийгөө ялсан баатар болохоос гадна энэ нэг өдрийн дотор сэтгэлийн их таашаал, амар амгаланг олж бага ч болов цэнэг авч чадна гэнэ. Түүнээс гадна та нэг бүтэн өдөр юу ч эс хийх аваас гэрт ямархуу нөхцөл байдал үүсэхийг бусад гэр бүлийн гишүүд бодитоор харах сайхан болмж үүсдэг аж. Магадгүй маргаашнаас тэд танд илүү их туслах болно.
Өлсөөд байх юм бишүү гэж үү? Ойрхон гараад өөртөө таарсан амттан олоод идчих. Харин оройн хоолонд зүгээр л аятайхан дуудлагын хоол захиалчих. Гал тогоонд бүү хүр гэж зөвлөж.
Өдрийг хэрхэн тэмдэглэх тухай зөвлөгөөнд өглөө цайгаа орондоо авахаас эхэл гэсэн байна. Мөн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүргэх ажлыг сургуулийн автобусанд юумуу аавд нь найдан орхихыг зөвлөж.
Тэгэхээр гэр бүлийнхэн энэ өдрийг утгаар нь тэмдэглэхэд нь ээждээ туслах хэрэгтэй байх нь. Тэд баяр мэт бэлэг сэлт барьж гүйх шаардлагагүй зүгээр л ээжийг тайван амрах бүх боломжоор нь хангаж өгөхөд л хангалттай. Түүний оролцдог ажлуудыг нь оролцуулалгүй хийх. Жишээлбэл өглөөний цайг өөрөсдөө бэлтгэхээс эхлээд, албандаа өөр өөрийн мөрөө хөөн явах гэх мэт.

Бас нэг гайхалтай арга бол энэ өдөр нөхөр тань хүүхдүүдээ бүтэн даагаад явж чадахааргүй бол гэр бүлийн хэн нэгнээ гуйж хүүхдүүдээ харуулах явдал гэнэ. Тэгээд энэ өдрийг бүтэн өөртөө зарцуул. Тэгснээр та хэзээ ч харамсахгүй бас хэзээ ч муу ээж, гэрийн эзэгтэй болчихгүй. Харин ч энэ сайхан сэргэлт таныг эрч хүчтэй болгож цаашид гэр бүлийнхэндээ илүү их хайр өгөхөд тань туслана.
Та хэрэв тайвшран энэ өдрийг тэмдэглэхээр шийдсэн бол хамгийн дуртай зүйлсээ шууд хий. Дэлгүүр хэс, саунд суу, найзуудтайгаа уулз, массаж хийлгэ, гоо сайханд ор. Эсвэл зүгээр л хэвтэнгээ ТВ үз. Эсвэл ээж, аав дээрээ очиж эрхэл. Энэ бол таны л сонголт. Харин олон нийтийн сүлжээнд зөвхөн #LazyMomsDay гэж бичээд ахиж шагайлгүй холдоорой гэсэн байна. Танд амжилт хүсэе!

Хашир Анжигай ингэж хэлэв Блог