Камертон хамтлагийн балкон дээр байсан бүсгүй хэн бэ


1995 онд Хөгжим бүжгийн сургуулийн дөрвөн хөвгүүн анх Камертон хамтлагийг үүсгэн байгуулж өдийг хүртэл ийм амжилт олно гэдгээ хэн ч бодоогүй л байх.

Одоо 25 жилийн ой нь тохиож буй тус хамтлагийн залуус тус тусын ажил хөдөлмөрөө эрхлэн сайн аав, сайн уран бүтээлч болсон. Хэдийгээр хамтлаг тэр бүр уран бүтээл гаргахгүй байгаа ч үе үехэн час хийсэн дуу гаргах эсвэл соло бие даасан уран бүтээлээ гаргасаар 25 жилийн ойтойгоо золгож байна.

Саяхан хамтлагийн гишүүн Л.Ган Эрдэнэ нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ ид шуугиулж явсан залуу насныхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцсан юм. Тэдний хувьд 20 наснаасаа өмнө хамтлагаараа тусдаа нэг өрөө байранд амьдарч байсан бөгөөд энэ үед тэднийг Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбат л чанга гараар атган сахилга бат гээч зүйлийг ойлгуулж байжээ.

Хамтлагийнхан нэгэн өдөр залуу омголон насны аагаар гадуур зугаалж хэсэгтээ наргижээ. Үүний дараа нэгэн гишүүн нь өрөөндөө таалагдсан охиноо авчирч хонож байтал гэнэтийн шалгалт орж, хатуу ширүүн продюссер нь гэнэт иржээ. Айсан залуу өнөөх охиноо өвлийн хүйтэн шөнө хөнжил нөмрүүлэн тагт буюу балкон руугаа гарган продюссероо явтал тэнд байлгасан аж. Харин одоо тэр бүсгүй маань хэдэн хүүхдийн ээж болчихсон л явж байгаа байхдаа хэмээн Ган Эрдэнэ хуучны дурсамжаа ийн хуваалцсан юм.

Харин энэ нэвтрүүлгийг үзсэн үзэгчдэд энэ яриа их содон тусч, Камертоны балкон дээр байсан бүсгүй хэн юм бол доо хэмээн сониуч зан нь хөдлөн зарим нэг нь эрэлд ч гарахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.