Дуучин А.Түмэн-Өлзий БУУЗ зарж байсан үеэ дурсан ярив


Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Тэрбээр цахим хуудастаа бууз хийж зарж байсан дурсамжаа бусадтай хуваалцсан байна.

Тэрбээр бичихдээ, Би Завхан аймагт төрж өссөн. Багадаа ингээд л бууз хийгээд л захуудаар явж (хонины махтай амттай бууз аваараййййй гээл) зардаг байлаа ш дээ.Хүн хөдөлмөрлөх тусам улам хичээж түүнийхээ үр шимийг дандаа хүртэж байдаг. Бууз зарлаа гэж ичдэггүй л байсан, мөнгөө хураагаад анх Ёочин хөгжим авч байлаа. Гэнэт гоё дурсамж санаанд ороод сийрүүлэв хэмээн бичсэн байв.

Тэрбээр жил гаруйн өмнө нөхрөөсөө өрх тусгаарласнаа зарлаж олон нийтийг багагүй гайхшруулаад амжсан бөгөөд ганц бие амьдралдаа гутрахгүй гэдгээ ч хэлж байсан.

Түүний охин одоо таван настай том охин болжээ.