Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Хё Кё


Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Кё – ын талаар мэдээллийг бэлтгэлээ. Солонгосын хамгийн эрэлттэй, нэр хүнд нь өндөртэй тэрээр 1981 оны 11-р сарын 22-нд төрсөн бөгөөд 38 настай.

“Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) “Нарны үр сад” 2016 зэрэг кинонуудаараа Монголд төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ.

2017 онд түүнийг Forbes сэтгүүлээс Korea Power Celebrity жагсаалтын 7 дугаар байранд бичигдсэн бөгөөд түүнийг Солонгосын олон ангит киноны хамгийн алдартай жүжигчин хэмээн дэлхийн хүмүүс санал нэгтэй зөвшөөрдөг.

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хе Кё Нарны үр сад кинонд хамтран тоглосон жүжигчин Сон Жүн Китэй 2017 оны аравдугаар сард хуримаа хийж байсан билээ. Тэгвэл жүжигчин Сон Жүн Ки /2019.06.26/ гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө Сөүл хотын шүүхэд хүргүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Өдгөө 38 настай жүжигчин бүсгүй Сон Хе Кё нь  2016 онд Нарны үр сад кинонд тоглох үеэрээ өөрөөсөө дөрвөн насаар дүү жүжигчин Сон Жүн Китэй дотносож, 2017 онд гэрлэж байсан юм.