50 настай ч 21 настай залуу шиг харагддаг А.Бургаа


Энэ удаад А.Бургаа гэх идэр насны эрийг танилцуулж байна. Түүний хувьд 1970 онд төрсөн, 50 настай, нохой жилтэй.

Москвад орос, англи хэлний багшийн мэргэжлийг эзэмшиж 1992 онд төгсөж байсан. Мөн СУИС-ийн дүрслэх урлагийн сургуульд бас 4,5 жил багшилж байжээ. Сүүлд оюутан болоод Дүрслэх урлагийн их сургуулийг уран дарханы мэргэжлээр төгссөн  байна. Ингэснээр сүүлийн 20 жил уран дарханы ажил хийж байгаа гэнэ.

Нас бол тоо гэдгийг утгаар нь харуулж буй тэрбээр Гэгээн Муза наадмын цомыг урласан гээд түүнийг бүтээлүүд маш олон.

Хувийн амьдралын хувьд 22 настай хүүтэй бөгөөд одоогоор ганц биеэрээ амьдардаг байна. Тэрбээр орой 18 цагаас хойш огт хоол иддэггүй, харин жимс ногоо түлхүү хэрэглэхээс гадна өдөр бүрт гүйлт хийж, усан бассейнд явж эрүүл мэнддээ анхаардаг байна.

Үүнээс гадна жилдээ нэг удаа филлер, ботокс хийлгэн нүүр болон арьсны эрүүл мэндэдээ анхаарч, арьс унжихаас ингэж сэргийлдэг гэдгээ ярьжээ.