Аялан тоглолтын үеэрээ гадаадад гацсан Цэцэ эх орондоо тааваараа явна


Алив дансаа, Бууз, Миний пүүз, Намхан зэрэг уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулдаг реппер бол Н.Цэцэнбилэг буюу Цэцэ.

Түүний хувьд өнгөрсөн он гараад АНУ-ыг зорьж элэг нэгт монголчуудтайгаа уулзан аялан тоглолтоо хийхээр харийн нутгийн зорьсон билээ.

Харин энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Монгол Улс хилээ хааж гаднаас ирэх монголчуудыгаа тусгай нислэгээр авах болсноор олон иргэд гадаад улсад гацсан.

Эдгээр хүмүүс дунд олны танил хүмүүс маш олон байсны нэг нь реппер Цэцэ байв. Түүний хувьд харийн оронд гацан эх орон руугаа явахаа хүлээх зуур түүний эхнэр нь хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан гээд тэдний амьдрал 2020 онд сонирхолтой түүхтэй өнгөрчээ.

Тэрбээр өнгөрсөн сарын эхээр буюу 8-р сард эх орондоо ирж амьсгаа уужим эх нутгийн агаараа хүртэж байгаа нь манай дуранд өртсөн юм.

Үүнээс гадна тэрбээр сайн аавын үүргээ биелүүлэн том хүү Ц.Амар гэх том залуугаа ч хичээл сургуульд нь оруулаад амжжээ.

Реппер Цэцэ өмнө нь найзтайгаа хамтран “S.M.O.K” бэлэн хувцасны брэндийг гаргаж байсан бол өнгөрсөн жилээс өөрийн “SOYO” нэртэй хувцасны брэндээ гаргаад байсан билээ.