Д.Дорлигжав Тансаг биш тараасан хогийн машин л эвлүүлсэн


Буян Жагаа буюу Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайханы албан ёсны фэйсбуук хуудаснаа сүүлийн хэдэн жилээс ихээхэн идэвхжиж улс төрийн холбогдолтой нийтлэлүүд гарах болсон

Энэ удаад тэрбээр АН-ын гишүүн, УИХ-н гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан, Улсын ерөнхий прокурор асан гээд маш олон гуншинтай Д.Дорлигжавын талаар нэгэн сонирхолтой пост оруулжээ.

Тэрбээр бичихдээ, Дорлигжавын тансаг зэрэглэлийн машинууд гэхээр автомашин сонирхдог цуглуулагч нарын хорхойг хөдөлгөх нь мэдээж. Тэр машинуудынх нь зургийг хараад сэтгэл гонсойв. Хуучны ийм машин хөдөө орон нутагт явж байгаа харагддаг. Барууны аялагч нар ирээд Монгол улсад үнэгүй бэлэглээд буцдаг, хаячихдаг цуваанаас авч болохоор эд юм.
Д.Дорлигжав бол үнэхээр автомашин цуглуулагч бололтой. Эдгээр машиныг энд тэндээс олж засч сэлбээд хадгалдаг аж. Манай иргэдэд ч гэсэн хашаандаа хаягдсан ийм машинууд зөндөө бий. 2000 онд хүртэл Д.Дорлигжавын машинуудыг айлын хашаанаас олж харж болохоор байв шүү. Тансаг зэрэглэлийн машин гэдэг нь тараад уначихсан сэгийг биш үйлдвэрээс гарсан машиныг (Ломбарджини, мерседес, бензийн сүүлийн загварыг хэлнэ) хэлдэг.


Тордойн Ганболд орон нутгийн сонгууль ойртонгуут Д.Дорлигжав гэдэг Мангас сэдвээ дахин сонгож улс төржих нь дээ. Улс төр гэдэг сэдэвгүй бол Морьгүй дайчин шиг урагшаа явдаггүй золиг л доо.