Жүжигчин Одончимэгийн охин Номука үнэн яриад байна уу эсвэл 50 настай Бургаа үнэн яриад байна уу


Энэ амралтын өдрөөр цахим орчныг хоёр хэсэгт хуваагаад байгаа сэдэв бол өөрийгөө 50 настай гэх А.Бургаа гэх эрэгтэйн яриа юм.

Бургаа гэх энэ эр 50 гарсан ч гадаад төрх нь 20 гарсан залуу шиг төрхтэй бөгөөд түүний өгсөн ярилцлагаас үүдэн түүнд итгэх хүн олон байлаа. 1970 онд төрсөн хүн яаж ийм байдлаар өөрийгөө авч явдаг байна гэх мэтээр олон нийтийн дунд яриа өрнөсөн.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд уран дарханаар ажилладаг түүнийг 1986 оных гэх хүмүүс олон гарч ирэв. Түүний нэг нь жүжигчин И.Одончимэгийн охин З.Номундарь юм. Тэрбээр энэ эрийг Орос 3-р сургуулийг төгссөн бөгөөд нөгөө ангийн залуу хэмээн бичсэн ч төд удалгүй олон нийтээс ирсэн шүүмжлэлийн улмаас постоо устгасан юм.

Гэсэн ч тэрбээр дахин өөрөөр бичин үзэл бодолдоо үнэнч байгаагаа ийн бичсэн.

Үүнээс гадна энэ эрийг 50 нас хүрээгүй гэдгийг батлан үүднээс сургуулиа хамт төгссөн Анархүү гэх олны танил залуутай авахуулсан зургийг нь хүртэл нийтэлжээ.

Орос 3-р суруулийн 10 жилийн нөгөө анги байсан Анархүү, Бургаа хоёр ангийн багшийн хамт. Багш нь Оросын буриад … За одоо юу гэх гэж байна. Наад хоёрын чинь дундаас Анархүү гарсан юм гэх гэж байна уу … ха ха ха хэмээн бичсэн байв.

Харин өөрийгөө 50 настай хэмээн ярьсан Бургаа бусдын юу гэж бичих нь хамаагүй хэмээн тайлбар хийсэн юм.